2009-03-17
Cristiano Ronaldo автомашины осолд оржээ

Cristiano Ronaldo автомашины осолд оржээ

 
2009 оны 1-р сарын 8-ны өдөр Manchester United клубын жигvvрийн хагас хамгаалагч 24 настай Cristiano Ronaldo сургуулилтандаа явж байх замдаа авто осолд оржээ. United клубын хэвлэлийн төлөөлөгч "Cristiano өнөө өглөө осолд орсон ч өөр машин оролцоогvй. Тэр сайн байгаа бөгөөд дасгал сургуулилтаа хэвийн vргэлжлvvлж байгаа" хэмээн мэдэгдсэн байна. Greater Manchester Police буюу нутаг дэвсгэрийн цагдаагийн газрын мэдээлж байгаагаар бол Манчестер хотын нисэх онгоцны буудлын ойролцоох A538 Wilmslow зам дээр осол боллоо гэж 10 цаг 20 минутын орчимд дуудлага ирсэн бөгөөд ослын газарт очсон цагдаа нар хонгилын хана мөргөсөн феррари маркийн автомашиныг харахад машины урд талын хэсэг маш их эвдэрч гэмтсэн байсан ба нэг дугуй нь машинаас 200-аад ярдын хойно хэвтэж байсан бөгөөд доторх хvн нь гэмтэж бэртээгvй байсанд ихэд гайхаж бас баярласан гэнэ. Болсон явдлын гэрч болсон Jody Lomax гэгч тухайн vед Ronaldo-гийн ард явж байсан бөгөөд "Феррари шууд чигээрээ явсаар байгаад хана руу очиж мөргөхөд урд талын зvvн гар талын дугуй нь салсан. Дараа нь Ronaldo гарч ирсэн. Тэр нааш цаашаа алхаад бас бага зэрэг чичирч байсан" хэмээн ярьсан байна.















Бичсэн: R0yal | цаг: 19:14 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


uheegui bizdee
Бичсэн: Зочин цаг: 18:18, 2020-03-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax